С.Мөнхчулуун: Стандарт нь өөрчлөгддөггүй л юм бол Дундговь аймаг 44 тонноос дээш жинтэй тээврийн хэрэгсэл явуулахгүй гэдгийг дахин мэдэгдье

С.Мөнхчулуун: Стандарт нь өөрчлөгддөггүй л юм бол Дундговь аймаг 44 тонноос дээш жинтэй тээврийн хэрэгсэл явуулахгүй гэдгийг дахин мэдэгдье

Дундговь аймаг 44 тонноос дээш жинтэй тээврийн хэрэгсэл явуулахгүй байх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун “Жин тонн хэтрүүлж, стандарт зөрчигчдөд хэлье. Намайг яаж ч харааж,доромжилж, элдэв смс, чат бичээд, найз нөхөд, дарга цэргээр хэлүүлээд нэмэргүй. Цаг алдалгүй эртхэн стандартаа мөрдөж ажлаа урагшлуулахаа л бод. Цагдаагийн шаардлага биелүүлэлгүй, дайрах шахаад зугтсан жолоочдыг дараагийн пост зогсоогоод цагдаагийн шаардлага биелүүлээгүй үндэслэлээр нэмж хариуцлага тооцогдох болж байна. Бид сарын өмнөөс анхааруулсан. Эхний удаад нь торгоод, бүртгээд явуулсан. Дахин дахин орж ирээд, замгүй газраар тойрч явж бэлчээр сүйтгээд байгаа учир огт явуулахгүй зогсоосон. Төв аймаг, Өмнөговь аймаг, Тээврийн цагдаагийн газар, Ашигт малтмалын газар, Шатахууны агуулахууд стандарт дүрмээ мөрдүүлээчээ. 6-7 хоног ч кабиндаа хонож байгаа жолооч нар байна. Стандарт нь өөрчлөгддөггүй л юм бол манай Дундговь аймаг 44 тонноос дээш жинтэй тээврийн хэрэгсэл явуулахгүй гэдгийг дахин мэдэгдье” гэжээ.