Нийтийн тээвэр, автомашинд хохирол учрах асуудлын талаар тоон мэдээллийг танилцуулж, ОБЕГ-аас сэрэмжлүүлэг хүргэлээ.
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нийтийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой 502 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс нийтийн тээврийн автобус 38, суудлын автомашин 390, ачааны автомашин 55, хүнд механизмын 19 буюу нийт нэг тэрбум төгрөгийн хохирол учирсан статистик мэдээлэл байна.
Эдгээр дөрвөн асуудлыг бууруулахын тулд мэргэжлийн байгууллагууд хамтран, “Дөрвөн асуудал нэг шийдэл” аяныг зохион байгуулж байгаа юм. Иймд сар шинийн баяртай холбогдуулан нийслэлийн хэмжээнд гарч байгаа гал түймрээс урьдчилан сэргийлэхийг зөвлөжээ. Мөн хөдөө явж, золголт хийхдээ баталгаат зам гүүрээр явах, гэр орныхоо аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
ШУУД ҮЗЭХ: