Өвлийг өнөтэй давж урин дулаан цагтай учран золгосны баяр “Сар шинийн баяр’’ хаяанд иржээ. Өнө эртнээс уламжлагдан ирсэн Монгол түмний уламжлалт ‘‘Цагаан сар’’ нь үндэсний өв соёл, ёс заншил, уламжлалт идээ ундаа, бэлгэдлийн гүн утгатай.
Монголчууд ирэх ондоо элбэг дэлбэг, аз хиймориор дүүрэн байхыг бэлгэдэн өдрийн сайнд хэвийн боовоо хийж, ууц чанан, идээ шүүс бэлддэг уламжлалтай. Сар шинийн баяр нь хэзээнээс л өргөн дэлгэр тэмдэглэгддэг, тэр хэрээр ч ихээхэн зардал шаардагддаг баяруудыг нэг. Тэр тусмаа асран хамгаалах хүнгүй, өндөр настнуудад хүндхэн тусдаг билээ.
Имарт нь байгуулагдсан цагаасаа эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд “Итгэл найдвараа хуваалцъя” аяныг жил бүр зохион байгуулсаар ирсэн. Энэ жилийн хувьд Имартын хамт олон 5 салбар дэлгүүрийнхээ ойр, орчимд оршин суудаг, тусламж дэмжлэг шаардлагатай өндөр настнууддаа зориулж 16,000 ширхэг буузыг өөрсдийн гараар, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд сэтгэлээ шингээн хийж, зориулалтын хөргүүрт хөлдөөж бэлтгэн бэлэглэлээ.