Бөхчүүдийн чансааг Ц.Бямба-Отгон 3300 оноотой тэргүүлж байна

Бөхчүүдийн чансааг Ц.Бямба-Отгон 3300 оноотой тэргүүлж байна

"Баянзүрх хайрханы хишиг" Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, тус барилдаанд түрүүлсэн Улсын арслан Ц.Бямба-Отгон 3300 оноотой тэргүүлж, Улсын заан С.Сүхбат, улсын начин Ч.Батчулуун нар удаалж байна.

Улсын аварга О.Хангай чансаагаараа долоодугаарт эрэмбэлэгдэж байна. Могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэх аж.