XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх Могой жилийн сар шинийн босгон дээр хөдөлмөр зүтгэлээ төр засагтаа үнэлүүлж эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэр бүхий хүмүүст төрийн дээд одон, медаль хүртээлээ. Шагналыг УИХ-ын гишүүн Г.Очирбат, УИХ-ын гишүүн Б.Түвшин, Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нарын хамт гардуулсан юм.