Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр өнөөдөр /2025.02.24/ нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
ВИДЕО:
Тэрбээр, "Импортыг хамгийн их урамшуулж байгаа зүйл бол зах зээл дээр байгаа мөнгө. Мөнгөний хэмжээ нэмэгдэхээр импорт нэмэгдэж байна. Импорт эдийн засгийн идэвхжлийг харуулж байна. Өнгөрсөн жилийн нэгдүгээр сар болон өнөөгийн мөн үетэй харьцуулахад зээлийн гаралт 31 хувиар нэмэгдсэн байна. Цалингийн зээл 44 хувиар, тэтгэврийн зээл 29 хувиар, хадгаламж барьцаалсан зээл 19 хувиар өссөн байна. Нийт банкнаас гарч байгаа зээлийн 31 хувь нь хэрэглээний зээл. Банк, банк бус санхүүгийн байгууллагад давхар зээлтэй 350 мянган иргэн байна. Эдгээр иргэдийн өр орлогын харилцаа 80 хувьд хүрсэн. Олсон орлогынхоо 80 хувийг зээлэнд өгдөг. Монгол банкнаас гаргасан өр орлогын зохистой харилцаа бол 55-60 хувь байх ёстой.
Энэ бол цэвэр Санхүүгийн зохицуулах хороо ажлаа дутуу хийж, хяналт тавихгүй байгааг харуулж байгаа юм. Ойрын үед Санхүүгийн зохицуулах хорооноос өр, орлогын харилцааг тогтвортой болгоход анхаарал хандуулах хэрэгтэй байна.