Спортын тоглолтууд дээр бооцоо тавьдаг “1xBet” компанийн асуудлыг зохицуулах ажлын хэсэг байгуулсан талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлсэн.
Мөн өчигдөр уг ажлын хэсгийн хийсэн ажлын талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэхдээ 1xbet-ийг сурталчилсан, адил төстэй байдлаар цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 9 домайныг ХХЗХ-оос хаасан гэж мэдээлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар 1xbet-тэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг 25 домайныг нэмж хаажээ. Мөн ажлын хэсгээс,
- Үүрэн телефоны оператор компаниудтай хамтарч 1xbet болон бусад мөрийтэй тоглоомуудын утасны дугаар verify хийдэг байдлыг зогсоох,
- Арилжааны банкуудтай хамтарч цэнэглэлт, таталт хийдэг үйлчилгээний дансыг царцаах,
- Урлаг соёл, спорт, олны танил influencer, youtuber, streamer-үүдийн цахим мөрийтэй тоглоомыг сурталчилж байгааг зогсоох
- META -руу цахим мөрийтэй тоглоомын агент, хаяг, группүүдийг хаалгах
- Холбогдох хууль эрх зүйн шинэчлэлийн ажлыг идэвхжүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.