Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас “Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Хэлэлцүүлэгт Монгол Улсын Засгийн газар, 16 яам, агентлагууд, төрийн өмчит үйлдвэрийн газрууд, олон улсын болон судалгаа шинжилгээний байгууллагууд, хувийн хэвшлийн 130 гаруй төлөөлөл оролцоно.
Хэлэлцүүлгээр эрсдэлийн удирдлагын бодлогын баримт бичгүүдийг хэлэлцэж, олон улсын болон хувийн хэвшлийн сайн туршлагуудаас харилцан судлах юм.
Хэлэлцүүлэг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар зочид буудлын Их танхимд зохион байгуулагдана.