Улсын цолтой, 60-аас дээш настай бөхчүүдэд “Цолны хишиг” олгохоор болжээ

Улсын цолтой, 60-аас дээш настай бөхчүүдэд “Цолны хишиг” олгохоор болжээ

Монголын үндэсний бөхийн холбооноос сүүлийн жилүүдэд тасраад байсан улсын цолтой ахмад бөхчүүдэд олгодог “Цолны хишиг”-ийг 2025 оноос олгож эхлээр 2024-2025 онд хийх ажлын төлөвлөгөөндөө тусгажээ.  

Тус холбооны удирдлагын бүртгэлийн маргаан, ковид цар тахал, Монгол бөхийн өргөөний их засвар,  өргөтгөлийн барилгын ажлаас шалтгаалан тасраад байсан “Цолны хишиг”-ийн журамд зохих өөрчлөлтүүдийг оруулсан бөгөөд энэ жилээс эхлэн жил бүр тогтмол олгохоор болсон байна. Журамд заасны дагуу 60-аас дээш настай, улсын цолтой ахмад бөхчүүд хоёрдугаар сарын 27-ны өдрийн 14:00 цагт Монгол бөхийн өргөөндөө хүрэлцэн ирж, “Цолны хишиг”-ээ хүртэх аж.