Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг Японд 10 оноогоор хожигдол хүлээлээ

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг Японд 10 оноогоор хожигдол хүлээлээ

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны С хэсэгт Хятад, Япон, Гуамын шигшээ багуудтай багтсан.

Хэсгийн эхний дөрвөн тоглолтдоо хожигдож, хоёр хоногийн өмнө Гуамын шигшээ багийг хожсон монголын баг өнөөдөр хэсгийн шатны сүүлийн тоглолтоо Японы шигшээ багтай талбай дээрээ (Улаанбаатар хотод) хийлээ. Улмаар тоглолтыг 79-89 харьцаагаар дуусгаж, Японы шигшээ баг хожив. Монголын багаас Э.Маргад 14 оноо, 7 самбар, А.Азбаяр 13 оноо, 5 самбар, А.Энхбаясгалан 11 оноо, 7 самбар, Б.Билгүүн 10 оноо, Г.Болор-Эрдэнэ 8 оноо, 8 оновчтой дамжуулалтаар тус тус багаа тэргүүлэв.