Спортын тоглолтууд дээр бооцоо тавьдаг “1xBet” компанийн асуудлыг зохицуулах ажлын хэсэг байгуулсан талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлсэн.
Мөн өнөөдөр уг ажлын хэсгийн хийсэн ажлын талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Тэрбээр “Монголчуудын амьдралыг сүйрүүлж, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж жил бүр ОХУ-руу 500 сая доллар урсгаж буй 1xbet-ийг сурталчилсан, адил төстэй байдлаар цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 9 домайныг ХХЗХ-оос хаалаа. Мөн 100 гаруй Facebook хаяг, группүүдийг хаалгах хүсэлтийг META-руу илгээсэн. Цаашид 1xbet сурталчилдаг хаягуудыг шат дараатайгаар хаах арга хэмжээг авна. Ойрын хугацаанд "Зөвшөөрлийн тухай хууль"-д өөрчлөлт оруулж, цахим мөрийтэй тоглоомыг хориглох арга хэмжээг авахаар ажлын хэсэг ажиллаж байна" гэжээ.