БНХАУ-ын багийг талбайд тоглож байхад нь усны сав шидсэнээс болж "FIBA"-аас Монгол Улсад анхааруулга өгчээ

БНХАУ-ын багийг талбайд тоглож байхад нь усны сав шидсэнээс болж "FIBA"-аас Монгол Улсад анхааруулга өгчээ

Монгол Улсын Сагсан бөмбөгийн холбоонд Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу ФИБА-гаас анхааруулга иржээ. 

Учир нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон Хятадын шигшээ багийн тоглолтын үеэр үзэгч талбай руу усны сав шидсэн тохиолдол гарсан  байна. Улмаар энэ явдал давтагдвал Монголдоо шигшээ багийн тоглолт хүлээж авах эрхгүй болох аж. Иймд үзэгч, дэмжигчид өнөөдөр болж буй Японы шигшээ багийн тоглолт дээр улсынхаа багийг соёлтой дэмжихийг уриалжээ. Энэ талаар МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал цахим хуудсаараа дамжуулан, "Үзэгч, дэмжигч та бүхнийг Японы шигшээ багийн тоглолт дээр багаа соёлтой дэмжихийг хүсч уриалж байна. UG Arena-гийн камерын систем сайн шүү. Монголын багаа эсэргүүцэж хорлох хүн байхгүй байлгүй дээ" гэжээ. 




Өнөөдөр гахай өдөр

12 цагийн өмнө