Олон улсын IQ бүртгэл буюу дэлхийн улс орнуудыг оюун ухаан, танин мэдэхүйн чадвараар нь шинэчлэн жагсаажээ.
Зурган мэдээллээс харахад Зүүн Азийн үндэстнүүд IQ өндөр түвшинд хөгжиж байгаа бол Европ, Баруун Ази, Хойд Америк, Хойд Африкт дундаж түвшинд, Төв болон Өмнөд Африк, Латин Америкийн дундажаас бага түвшинд IQ хөгжсөн байх хандлагатай байна. Мөн IQ буюу оюун ухаан танин мэдэхүйн чадвараар нь улс орнуудыг жагсаахад Хятад Улс нэгдүгээрт эрэмбэлэгдэж, Өмнөд Солонгос удаалжээ. Мөн Япон Улс оюун ухаанаар гуравдугаарт бичигдсэн бол Монгол Улс 7-р байрт эрэмбэлэгдсэн байна.