“Монгол нүүдэлчин" өвлийн фестивалийг монголчуудын уламжлалт сар шинийн баярыг угтан энэ сарын 16-22-нд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д анх удаа амжилттай зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээг Монголын соёлын биет бус өвөөс өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, дэлхийд нэн ховордож буй Монголын бахархалт амьтан болох Мазаалай баавгайг хамгаалах зорилгоор өвлийн цас, мөсний баяртай хамтатган зохиосон юм. Тухайлбал, монголчуудын үндэсний сар шинийн баярын уламжлал, онцлог, идээ ундаа, хувцас хэрэглэл, нүүдлийн ахуйтай холбоотой өдөр тутмын амьдралын ёс заншил, зан үйл, хэв маягийг толилуулахаас гадна уламжлалт өвлийн спортын уралдаан, тэмцээн, үзүүлэх тоглолт зэрэг олон арга хэмжээг өртөөчлөн зохион байгуулсан юм.
Цаашид “Монгол нүүдэлчин” өвлийн фестивалийн цар хүрээг өргөжүүлж, соёлын өвөө түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд улам өргөн хүрээнд ажиллаж, өвлийн аялал жуулчлалын брэнд арга хэмжээ болгон хөгжүүлнэ гэж ССАЖЗ-ын сайд Ч.Номин мэдээллээ.