Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-При ангиллын цуврал тэмцээний нэг болох Монакогийн Гран-При тэмцээн /Monaco FIDE Women's Grand Prix/ амжилттай үргэлжилж байна.
Өчигдөр буюу бямба гарагт болсон тавдугаар өргийн тоглолтод олон улсын мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул тус тэмцээнийг тэргүүлж буй Оросын их мастер Катерина Лагнотой /GM/ цагаанаар тоглож тэнцлээ. Тэрбээр эхний өрөгтөө дэлхийн 12 дахь аварга асан Александра Костенюкийг цагаанаар тоглож хожсон бөгөөд түүнээс хойш дөрөв дараалан тэнцсэнээр тэмцээний хүснэгтийн 2 дугаарт бичигдэж байна. Өнөөдөр тамирчид амрах бөгөөд даваа гарагт 6 дугаар өргийн тоглолтууд болно. Энэ өрөгт Б.Мөнгөнтуул Казахстаны Бибисара Ассаубаева-тай хараар тоглох юм.