Монгол Улсад морин тойруулгын уралдаан, ойрын зайн уралдаан, морин спортыг үүсгэн хөгжүүлэх зорилготой зохион байгуулагдаж буй 1700 метрийн ойрын зайн уралдаан өнөөдөр буюу хоёрдугаар сарын 22- ны бямба гарагт Хүй долоон худагт болж байна.
Энэхүү уралдааны их насны морьдын уралдаанд МУТМУ Ононгийн Батбилэгийн хээр морь 1700 метр зайг 2 минут 15 секундад туулснаар түрүү магнайд хурдалсан бол түүний аав Тод манлай уяач Д.Ононгийн хул морь аман хүзүүнд хурдаллаа.