770 орчим иргэн 1072 хувьцааны ногдол ашгаа нийслэлд хэрэгжүүлж буй төсөлд хандивлах санал өгчээ

770 орчим иргэн 1072 хувьцааны ногдол ашгаа нийслэлд хэрэгжүүлж буй төсөлд хандивлах санал өгчээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийн хоёр дахь ээлжийн 100 мянган төгрөгийг сар шинийн баярын өмнө олгохоор шийдвэрлэсэн.

Үүнээс өмнө И-Монголиа системээр 1072 хувьцааны ногдол ашгаа бэлэн мөнгөр авах, баялгийн сан буюу хуримтлалын данс руугаа шилжүүлэх, нийслэлийн дэд бүтэц, агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн төсөл хөтөлбөрт хандив хэлбэрээр өгөх эсэхт санал авч байгаа юм. Уг санал асуулга хоёрдугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

Энэ сарын 20-нд эхэлсэн уг санал асуулгад оролцсон иргэдийн 94 хувь нь буюу 243 мянган иргэн бэлэн мөнгө хэлбэрээр хувьцааны ногдол ашгаа авах, 4.9 хувь буюу 12 мянган иргэн хуримтлалын дансанд авах, 0.3 хувь буюу 769 иргэн хадивт өгөх санал өгчээ.