Олон нийтийн газар бие зассан иргэнийг 20 мянган төгрөгөөр торгожээ

Олон нийтийн газар бие зассан иргэнийг 20 мянган төгрөгөөр торгожээ

Энэ оны хоёрдугаар сарын 15-ны өдөр нэр бүхий цахим хаягнаас биеэ зүй бусаар авч явж буй иргэнийг шүүмжилсэн бичлэг цахим орчинд нийтлэгдсэн.

Улмаар тухайн зүй бусаар биеэ авч яваа иргэнд зөрчлийн тухай хуулийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан байна. Тодруулбал, уг хуульд зааснаар олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчим, гудамж талбайд бие зассан эсвэл нус, цэр, тамхины иш зэргийг хаясан бол хүнийг 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байдаг. Иймд иргэд та бүхнийг олон нитйин газар зүй бусаар биеэ авч явахгүй бусадтай хүндэтгэлтэй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.