Цагаан сарын баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ Хан-Уул дүүрэгт эхэллээ.
Тус дүүргийн зам талбайн 14 байгууллага, хог тээврийн дөрөв, СӨХ, иргэдийн төлөөлөл оролцож байна. Иргэн, ААНБ та бүхэн бүхнийг нийтийн цэвэрлэгээндээ идэвхтэй оролцохыг уриалж байна.
Мөн Сүхбаатар дүүргийн албан хаагчид, цэвэрлэгээ, тохижилт хариуцсан байгууллагууд, хороодын ЗДАА, СӨХ, иргэд бүх нийтийн цэвэрлэгээнд нэгдлээ. Их цэвэрлэгээндээ идэвхтэй оролцож, сар шинээ хоггүй угтацгаая хэмээн хотын захиргаанаас уриалжээ.