"Монгол улсын байгаль орчны салбарт тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

"Монгол улсын байгаль орчны салбарт тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас төрийн болон хувийн судалгаа шинжилгээний байгууллага, олон улсын хүрээлэнгүүдтэй хамтран ажиллахаар улирал тутам уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж буй юм.
 
Энэ удаагийн хэлэлцүүлэг байгаль орчны салбарт үйл ажиллагаа явуулж буй судалгааны байгууллагуудын хүрээнд зохион байгуулагдаж байна.
 
Хэлэлцүүлгийг нээж Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр үг хэллээ, Тэрбээр төрийн байгууллагууд шийдвэр гаргахдаа эрдэм шинжилгээний байгууллагуудаа сонсдог, бодлогын баримт бичигтээ тусгадаг байх хамтын ажиллагаа шаардлагатай байгааг онцлов.
 
Бид судалгааны байгууллагуудтай хийсэн анхны хэлэлцүүлгээ амжилттай зохион байгуулж, үр дүнтэй санал санаачилга, сайн туршлагуудыг солилцсон. судалгааг төрийн байгууллагууд ашигладаг сайн туршлагыг нэвтрүүлэх ажлыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас эхлүүлж байгааг тэмдэглэв.
 
Мөн тэрбээр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, түүний харьяа Ойн газарт хийж буй процессын дахин инженерчлэлийн ажлын хүрээнд байгаль орчны салбарын судалгааны байгууллагуудын үр дүнтэй санал, санаачилгуудыг тусган ажиллахаа тэмдэглээд, бодитой судалгааны үр дүнд суурилж, шийдвэр гаргалтад оруулдаг байхаа илэрхийлэв.
 
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгаа, бодлого төлөвлөлтийн газрын дарга Н.Баярмаа:
 
Өнөөдрийн судалгааны байгууллагуудын хэлэлцүүлэгт төрийн болон хувийн хэвшлийн судалгааны байгууллагууд оролцож байгааг онцлоод, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар цаашид төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрөөс үзүүлж буй үйлчилгээ иргэнд хүрэхдээ олон шат дамжлагагүй байх зорилттой ажиллаж байгааг дурдав.
 
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хийж буй Процессын дахин инженерчлэлийн ажлын үйл явцыг танилцуулав.
 
Судалгааны байгууллагуудын зүгээс, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас “Байгаль орчны салбарын урт, дунд хугацааны бодлогын баримт бичгийн уялдаа”, хэрэгжилтийн байдал сэдвээр итгэл хэлэлцүүлсэн бол, ШУТИС-ийн харьяа ой модны сургалт, судалгааны хүрээлэнгээс “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд Ой модны сургалт, судалгааны хүрээлэнгийн оролцоо”, Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээс “Монгол орны шилмүүст ойд тулгамдаж буй асуудал” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж манай улсын байгаль орчны салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, тулгамдаж буй асуудлуудаар санал солилцсон, үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.