Бильярдын спортоор тэр дундаа снукер бильярдын эмэгтэй төрөлд Монгол Улс анх удаа Ази тивийн аваргатай боллоо.
Тодруулбал, Катар улсын Доха хотноо снукер бильярдын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд Монгол улсаа төлөөлж "Элит" клубын тамирчин ОУХМ Б.Нарантуяа оролцож аваргын цом хүртэв. Энэ нь монгол тамирчин снукер бильяардын Азийн аварга болж буй анхны тохиолдол юм. Тэрбээр өмнө нь Снукер бильярдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байсан удаатай.