Гэгээн ширээт улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Жовани Гаспари өнөөдөр Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдэд зочилж, Тэргүүн их хамба лам Д.Жавзандоржид бараалхав.
Тэргүүн их хамба лам элчин сайдыг Гандантэгчэнлин хийдэд тавтай морилохыг уламжлаад, Гэгээн ширээт улсын тэргүүн, Ромын пап Францисийн эрүүл мэндийн тухай сонсоод түүнд түргэн илааршихыг ерөөж, шашны үйл хэргээ үргэлжлүүлэхийг хүсэмжлэн залбирч буйгаа айлтгалаа.
Элчин сайд Жовани Гаспари 1996 онд залуу санваартан байхдаа Гандантэгчэнлин хийдэд анх зочилж байсан дурсамжаа хуваалцаад, хийдтэй шашин хоорондын харилцан ойлголцол, яриа хэлэлцээг өрнүүлж буйд талархал илэрхийллээ.