УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт орон нутагт ажиллаж байна. "Батлан хамгаалахын сэргэлт"-ийн бодлогын хүрээнд яамнаас томилогдсон ажлын таван хэсэг орон нутагт ажиллаж байгаа аж.
"Батлан хамгаалах сэргэлт"-ийн бодлогын хүрээнд хийж хэрэгжүүлж буй нэг чухал ажил нь хугацаат цэргийн алба хаагчдыг англи хэл, монгол бичиг, компьютер болон жолооны сургалтад хамруулж байгаа. С.Бямбацогт сайд сургалтын үйл ажиллагаатай танилцаж цэргийн алба хаагчдын сэтгэгдлийг сонслоо. Цэргүүд алба хаах хугацаандаа цэргийн эрдэмд суралцахын зэрэгцээ англи хэлний анхан шатны мэдлэгтэй болж өөрийгөө хөгжүүлсэн бас дээрээс нь жолооны үнэмлэхтэй болж халагдах болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв. Сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт ангийн нийт бие бүрэлдэхүүнтэй уулзаж Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Батлан хамгаалахын сэргэлтийн бодлогын хүрээнд хийж хэрэгжүүлэх ажил, бодлого зорилтоо танилцууллаа. Мөн Батлан хамгаалах тогтолцоонд сэргэлт хийж, эх оронч үзэлд суурилсан хүн төвтэй бодлого хэрэгжүүлэх, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх зорилгоор 2025 оныг "Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил" болгон зарласан талаар мэдээлэл өгөв