Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд Улаанбаатар хотын авто замын ачаалал эрс нэмэгддэг тул өнөөдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхээр болоод буй. Тэгвэл өнөөдөр /2025.02.22/ улсын дугаар нь сондгой тоогоор буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгсөн автомашин Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд оролцох бөгөөд цагийн хязгаарлалт өглөөний 08:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл хүчинтэй байх юм. Харин маргааш /2025.02.23/ улсын дугаар нь тэгш тоогоор буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн тээврийн хэрэгсэл нийслэлийн авто замын хөдөлгөөнд оролцоно.
