Монгол Улсад 100 болон түүнээс дээш настай нийт 159 иргэн байна. Улсын хэмжээнд хамгийн өндөр настан 108 настай иргэн байна.
2010 онд Монгол улсын хүн амын дунд 60 бас түүнээс дээш насны ахмад настны эзлэх хувь 5.8 хувь байсан бол 2024 оны байдлаар 11 хувь болж хоёр дахин нэмэгдсэн байна. Цаашид 2050 он гэхэд таван хүн тутмын нэг нь ахмад настан болох тооцоолол гарчээ.