Монголын дугуйн холбоо дэлхийн чансааны 39, Ази тивийн чансааны 4-р байрт эрэмбэлэгджээ

Монголын дугуйн холбоо дэлхийн чансааны 39, Ази тивийн чансааны 4-р байрт эрэмбэлэгджээ

UCI буюу Олон улсын дугуйн холбоо өнөөдөр гишүүн улсуудын чансааг шинэчлэн гаргажээ.

Чансааг Бельги тэргүүлж, Словен, Испани, Франц, Дани удаалав. Өмнөх чансаатай харьцуулахад эхний таван байр  өөрчлөгдөөгүй бол Недерланд, Австрали байраа тус бүр нэгээр ахиулан 6, 7 дугаарт бичигджээ. Тэгвэл Монголын дугуйн холбооны хувьд 1062.1 оноотой дэлхийн чансааны 39, тивдээ дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байна. 




Өнөөдөр нохой өдөр

6 цагийн өмнө