Европын орнууд энх тайвны хэлэлцээрийн нэг хэсэг болгон Украинд 25-30 мянган цэргээ илгээхээр хэлэлцэж байгаа бөгөөд Франц улс 10 мянга орчим цэргээ илгээхэд бэлэн байна гэж The Washington Post сонин нэрээ нууцалсан албан тушаалтнуудаас иш татан мэдээлжээ.
Европын орнууд цэргүүд фронтын шугамын дагуу байрлахгүй бөгөөд харин Оросын цэргүүд дайныг сэргээх оролдлого хийсэн тохиолдолд бэлэн байдалд 25-30 мянган цэрэг байна гэжээ. Мөн цэргийн тоог түргэн нэмэгдүүлж, шаардлагатай бол нэмэлт хүчээ түргэн шуурхай байршуулахын тулд Украины гадна байгаа нэмэлт хүчнүүдээр дэмжлэг үзүүлж болох аж. Харин Герман улс Украинд Европын энхийг сахиулагчдыг илгээхийг эсэргүүцэж байгаа бөгөөд "АНУ-ын бүрэн оролцоогүйгээр гүйцэтгэсэн бол оролцохгүй" гэж ХБНГУ-ын Засгийн газрын эх сурвалж AFP агентлагт мэдээлжээ.
Эх сурвалж: BBC