Маргааш /2025.02.18/ Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо Оросын төлөөлөгчдийн оролцоотой Украины асуудлаарх хэлэлцээ болно гэж мэдээллийн агентлагууд мэдээлж эхлээд байна.
Мөн энэхүү уулзалтад АНУ-ын талаас Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Америкийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолз, ерөнхийлөгч Д.Трампын Ойрхи Дорнодын асуудал хариуцсан тусгай элч Стив Виткофф нар оролцох төлөвтэй байна гэжээ.
Харин АНУ-ын албаны хүмүүс энэхүү хамтарсан уулзалтыг хийхээсээ өмнө Орос, Украины албаны хүмүүстэй тус тусад нь хоёр талын уулзалт хийхийг хүсэж байна гэж мэдээлсэн байна.
Украины Ерөнхийлөгч В.Зеленский Саудын Арабт болох энэхүү яриа хэлэлцээнд оролцох аж. Харин АНУ-ын Цагаан ордноос, "В.Путин энэхүү тэмцэлээ зогсоож, үүнийг хурдан дуусгахыг хүсч байгаа бол В.Зеленский ч үүнийг ч дуусгахыг хүсч байна" гэжээ.
Эх сурвалж: BBC