Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2024 онд 5118 удаа бүртгэгдэж, өмнөх оноос 634 (14.1%)-өөр өссөн байна. Тохиолдсон аюулт үзэгдэл, осолд 2024 онд нийт 6628 хүн нэрвэгдсэн байна. Тохиолдсон аюулт үзэгдэл, ослыг төрлөөр авч үзвэл, 2024 онд ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 272 удаа , геологийн гаралтай аюулт үзэгдэл 73 удаа, биологийн гаралтай аюулт үзэгдэл 77 удаа, хүний үйл ажиллагаатай холбоотой осол 4696 удаа тус тус бүртгэгдсэн байна.