Монгол иргэд Буриадаас хууль бусаар хүнсний ногоо, цэцгийн үр гаргах гэж байгаад баригдсан талаар мэдээлжээ

Монгол иргэд Буриадаас хууль бусаар хүнсний ногоо, цэцгийн үр гаргах гэж байгаад баригдсан талаар мэдээлжээ

Монгол Улсын иргэд Буриадаас хууль бусаар хүнсний ногоо, цэцгийн үр гаргахаар завдсаныг Киахта шалган нэвтрүүлэх боомтын байцаагчид илрүүлсэн гэж Бүгд Найрамдах Башкортостан улсын Мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналтын холбооны албанаас иш татан ОХУ-ын "Восток-Телеинформ" мэдээлжээ. 

Тодруулбал, Монгол улсын иргэд ОХУ-аас Монгол руу нийт 82 кг жинтэй 2 шуудай овьёос, 949 ширхэг хүнсний ногоо, цэцгийн төрөл бүрийн үр экспортлохыг оролдсон байна. Экспортолсон бүтээгдэхүүнд ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ өгөөгүй нь холбооны хуулийг зөрчиж, хорио цээрийн организм тархах аюулыг бий болгож байна гэж үзжээ. Улмаар зөрчлийг үндэслэн байцаагч нар захиргааны хоёр акт гаргаж, хорио цээрийн дэглэмд байгаа бүтээгдэхүүнийг ОХУ руу буцаан авсан байна. Уг иргэд өмнө нь ч бас Буриадаас Монгол руу хус мөөг, самар экспортлох гэж оролдож байжээ.