ХӨСҮТ-өөс өнөөдөр /2025.02.14/ томуу томуу төст өвчний нөхцөл байдал, сармагчны цэцэг өвчин болон менингококк халдвараас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийлээ.
ВИДЕО:
2025 оны зургаадугаар долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд алаг цоог түвшинд байна. Амьсгалын замын халдварт өвчний дэгдэлт улирал солигдох үед илүү эрчимждэг. Менингококк халдварын гол анхаарах зүйл бол хөдлөлзүй байдаг. Тодруулбал, менингококк өвчний хөдлөлзүйг олон жилийн дунджаар авч үзэхэд нэгээс тавдугаар сард илүүтэй бүртгэгдэж байсан. Ялангуяа сүүлийн арван жилийн хөдлөлзүйг ажиглахад гуравдугаар сард оргил үе нь тохиож байжээ. Энэ жилийн тухайд гуравдугаар сард Цагаан сарын баяр болох гэж байна. Иймээс иргэд мэргэжлийн төв байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг амьдрал ахуйдаа чанд мөрдөхийг анхааруулсан юм.
-ДЭЛХИЙН 128 УЛСАД БҮРТГЭГДСЭН САРМАГЧНЫ ЦЭЦЭГ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЛАА-
Түүнчлэн олон улсад сүүлийн үед сармагчны цэцэг өвчний тархалт анхаарал татаж байна. 2022 оны нэгдүгээр сард анх бүртгэгдсэн сармагчны цэцэг өвчин нь Африкт нутагшмал байсан. Гэтэл өнөөдөр нутагшмал биш нутагт буюу Европын улсуудад бүртгэгдэж эхлээд өнөөдрийг хүртэл 128 улсад бүртгэгдчихээд байна. Тэгэхээр энэ өвчнийг онцгой анхаарах хэрэгтэй.