Сар шинийн баяртай холбоотойгоор автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар саналыг өчигдрөөс эхлэн энэ сарын 28-ны өдөр хүртэл иргэдээс авч буй.
Өнөөдөр өглөөний 09.00 цагийн байдлаар санал асуулгад 1664 иргэн санал өгснөөс 53 хувь нь дэмжээгүй бол 47 хувь нь дэмжсэн санал өгөөд байна. Сонирхуулахад, хэвлэл мэдээллийн байгууллагаас явуулсан санал асуулгад 10 мянга гаруй иргэн оролцож, 60 хувь орчим нь автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийхийг дэмжсэнийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлсэн юм.