Өмнөд солонгос /БНСУ/-ын Зэвсэгт хүчний тагнуулын ажилтнуудыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлчээр Монгол Улсаас баривчилж, эх оронд нь буцаасан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.
Тодруулбал, Өмнөд Солонгосын тагнуулын ажилтнуудыг Хойд солонгос /БНАСАУ/-оос Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны эсрэг үйл ажиллагаа явуулахаар Монголд ирээд байхад нь манай тагнуулын газрынхан баривчилсан гэж мэдээлсэн юм. Харин тэдний даалгавар нь дайны байдлыг зөвтгөх үндэслэлийг баталгаажуулах "Букпунгийн ажиллагаа"-тай холбоотой байх магадлалтай хэмээсэн. Учир нь Өмнөд Солонгост дайны байдал зарлахаас 10 орчим хоногийн өмнө тагнуулын ажилтнуудыг Монгол Улс руу илгээсэн байдаг.
Тэгвэл Өмнөд Солонгосын тагнуулын ажилтан Хойд Солонгостой холбоо тогтоохын тулд уг үйл ажиллагааг зохион байгуулсан гэх мэдээлэл нь үнэнд нийцэхгүй гэж БНСУ-ын Үндэсний Батлан хамгаалах яам өнөөдөр буюу хоёрдугаар сарын 14-ний өдөр албан ёсоор мэдэгдлээ.
Ингэхдээ тус улсын Үндэсний Батлан хамгаалах яамнаас “Тухайн үед тагнуулын төлөөлөгчийн Монголд хийсэн томилолт нь ердийн журмын дагуу явуулсан, гадаад улсад хийсэн албан ёсны үйл ажиллагаа байсан. Энэ нь дайны байдал, Хойд Солонгосын эсрэг ажиллагаатай огт хамаагүй. Тагнуулын командлагч асан Мүн Сан Хо 2024 оны арваннэгдүгээр сард Монголд айлчлаагүй” гэжээ.
Эх сурвалж: N news