Германы Мюнхен хотын төвд "Mini Cooper" загварын автомашинтай этгээд жагсагчдыг дайрсны улмаас 28 хүн гэмтэж бэртжээ.
Тодруулбал, Уг үл явдал Мюнхен хотын галт тэрэгний төв буудлаас холгүй орших Штигльмайерплац талбайд пүрэв гарагт Verdi үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулсан жагсаалын үеэр болсон байна. Гэмтэж бэртсэн хүмүүс дунд бага насны хүүхдүүд ч байгаа бөгөөд 1-2 хүний биеийн байдал хүнд байгаа тухай Мюнхен хотын дарга Дитер Райтер мэдэгджээ.
Цагдаа нар халдлага үйлдсэн этгээдийн машин руу нь буудаж зогсоогоод, жолоочийг нь баривчилжээ. Баривчлагдсан этгээд хөнгөн шархадсан бөгөөд Германд улс төрийн орогнол хүссэн 24 настай Афганистан эрэгтэй байсан аж. Баривчлагдсан этгээд насанд хүрээгүй байхдаа 2016 онд Герман улсад дагалдах хүнгүйгээр ганцаараа ирсэн бөгөөд улс төрийн орогнол хүссэн түүний өргөдлийг хүлээж аваагүй ажээ. Тэрбээр шүүхэд хандсан боловч шүүх түүнийг албадан гаргахаар шийдвэрлээд байсан байна.
ВИДЕО: