Т.Дүүрэнг өмгөөлөгч нарынх нь хүсэлтээр өнөөдөр суллажээ

Т.Дүүрэнг өмгөөлөгч нарынх нь хүсэлтээр өнөөдөр суллажээ

Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг өнөөдөр /2025.02.13/ сулласан байна.  Тодруулбал, Т.Дүүрэнгийн өмгөөлөгч нарынх нь хүсэлтийг шүүх хэлэлцээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж, суллажээ. 

Эргэн сануулахад, АТГ-аас Т.Дүүрэнг "албан тушаалаа урвуулан ашигласан" хэмээн яллагдагчаар татан өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр /2024.11.28/ саатуулан шалгаж эхэлсэн билээ.