Үндэсний статистикийн хорооноос мэдээлж буйгаа барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 2024 онд 9.2 их наяд төгрөгт хүрчээ. Үүнээс 8 их наяд төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллага, 1 их наяд төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн байна.
Түүнчлэн, дотоодын барилгын байгууллагаас хувийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 8.0 их наяд төгрөг болж, өмнөх оноос 776 тэрбум төгрөгөөр өсөж, төрийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 99.0 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 33 тэрбум төгрөгөөр, гадаадтай хамтарсан байгууллагынх 50.7 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 9.6 тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.