“Сүнс” хамтлагийн дуучин Ж.Замилан ухаарч гудамжны амьдралаа орхиж архины эмчилгээ хийлгэж эхэлсэн байна.
Энэ талаар С1 телевиз сурвалжлахад, "Аддиктологийн төвийн сэтгэл зүйч Ч.Гантулга түүнд туслахаар шийдэж хамтдаа архины донтолтын эсрэг тэмцэж эхэлсэн бөгөөд дуучин Ж.Замилан хорт зуршлаасаа салж аав ээжийнхээ өмнө нүүр бардам хүү нь болж , эхнэр хүүхдэдээ хурдан очихын тулд чин сэтгэлээсээ хичээж байгаагаа ярьсан байна. Түүний архинд орсон гол шалтгаан баг зүүсэн дүр эсгэсэн амьдрал байсан учир залууст бусдад сайхан харагдах бус өөртөө хайртай байхыг захьсан" юм.