Улаанбаатар хотод шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11 хувиар, хуучин орон сууцны үнэ 15 хувиар тус тус өссөн байна

Улаанбаатар хотод шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11 хувиар, хуучин орон сууцны үнэ 15 хувиар тус тус өссөн байна

2025 оны 1 дүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.3 хувиар, өмнөх сараас 0.5 хувиар тус тус өссөн байна.
 
Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар өсөж, харин өмнөх сараас 2.0 хувиар буурсан бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.0 хувиар, өмнөх сараас 2.3 хувиар тус тус өссөн байна. Харин 2025 оны 1 дүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.53 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.82 сая төгрөгийн үнэтэй байна.