Д.Бямбасүрэн: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөлд зориулж, төсөвт суусан хөрөнгөөр автомашин худалдан авч байгаа. Түүнээс цахилгааны үнийн нэмэгдлээр аваагүй /ВИДЕО/

Д.Бямбасүрэн: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөлд зориулж, төсөвт суусан хөрөнгөөр автомашин худалдан авч байгаа. Түүнээс цахилгааны үнийн нэмэгдлээр аваагүй /ВИДЕО/

Цахилгааны үнийн нэмэгдлээр Эрчим хүчний үндэсний төв туулах чадвар өндөртэй автомашин худалдан авах гэж байна гэх мэдээлэл цахим сүлжээнд олны дургүйцлийг төрүүлээд байна.  Үүнтэй холбоотойгоор бид Эрчим хүчний үндэсний төвийн гүйцэтгэх захирал Д.Бямбасүрэнгээс дараах зүйлсийг тодрууллаа. 

ВИДЕО: 

Тэрбээр "Цахилгаан, дулааны мөнгө манай байгууллагад орж ирдэггүй. Манайхаас худалдан авахаар тендер зарласан автомашиныг Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөлд зориулж худалдан авах гэж байгаа. Эрдэнэбүрэнгийн УЦС нь Ховд аймгийн нутагт буюу Улаанбаатар хотоос 1500 гаруй км-ын зайнд оршдог. Тиймээс Улаанбаатараас техник хяналтын ажилтнууд талбай дээрээ очиж ажиллахад зориулсан техник хэрэгсэл юм. Ингэхдээ тухайн автомашины хөрөнгө улсын төсвөөс гарна. Өнгөрсөн жилүүдэд тухайн хөрөнгө улсын төсөвт суусан байсан ч төсөл эхлээгүй байсан тул хойшлогдоод төслийн санхүүжилт шийдэгдсэн тул одоо худалдан авах гэж байгаа юм. Ер нь цаашид тус төсөлтэй холбоотойгоор ажилчдын орон сууц барих 400 орчим сая төгрөгийн тендер зарлагдана. Мөн талбай дээр ажиллах лабораторийн тендер гэхчлэнгийн тендерүүд зарлагдана" гэдгийг тодотголоо.