Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар өслөө. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 2.0 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар өссөн байна.
Инфляцийн өсөлтөд бензин түлшнээс бусад импортын барааны үнэ 30 хувь, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 53 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин орон нутагт буюу Хангайн бүсэд барааны бүлгийн үнэ 8.2 хувь, Баруун бүсэд үйлчилгээний бүлгийн үнэ 23.3 хувь, Хангайн бүсэд хүнсний бүлгийн үнэ 11.1 хувь, Баруун бүсэд хүнсний бус бүлгийн үнэ 10.5 хувиар тус тус өсчээ.