Уяачдын чансааг МУТМУ М.Алтан-Очир тэргүүлж, МУТМУ О.Батбилэг удаалжээ

Уяачдын чансааг МУТМУ М.Алтан-Очир тэргүүлж, МУТМУ О.Батбилэг удаалжээ

Монголын морин спорт, уяачдын холбоо 2025 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн тэргүүлэгчийн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны өндөр чансаатай уяачид, уралдаанч хүүхдүүд, азарга, их нас, сонгомол дээд насны чансааг шалгарууллаа. 

Шилдэг уяач

1. Улаанбаатар хотын ХУД-ийн харьяат МУТМУ Мягмарсүрэнгийн Алтан-Очир. Улсын наадмын 1 түрүү 4 айраг, Бүсийн наадмын 5 түрүү 5 айраг

2. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул МУТМУ Ононгийн Батбилэг. Улсын наадмын 4 айраг, Бүсийн наадмын 1 түрүү 9 айраг

3. Дундговь аймгийн Хулд сумын уугуул МУТМУ Баярсайханы Лхагва-Очир. Улсын наадмын 1 айраг, Бүсийн наадмын 2 түрүү 5 айраг

4. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул МУАУ Уртнасангийн Тамир. Улсын наадмын 2 айраг, Бүсийн наадмын 3 түрүү 9 айраг

5. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул МУАУ Галсангийн Болдбаатар. Бүсийн наадмын 2 түрүү 6 айраг

6. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул МУТМУ Түмэндэлгэрийн Ихбаяр. Улсын наадмын 1 түрүү 1 айраг, Бүсийн наадмын 2 түрүү 7 айраг

7. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Дагвасүрэнгийн Гомбосүрэн. Улсын наадмын 1 түрүү 1 айраг, Бүсийн наадмын 1 түрүү 5 айраг

8. Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул МУАУ Адуучийн Нямбаатар. Улсын наадмын 1 айраг, Бүсийн наадмын 2 түрүү 2 айраг.

9. Завхан аймгийн Улиастай сумын уугуул МУАУ Ганбатын Даваадалай. Улсын наадмын 1 айраг, Бүсийн наадмын 1 түрүү 6 айраг.

МОНГОЛ УЛСЫН 2024 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮД

1. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг Ганзоригийн Хаш-Эрдэнэ. Улсын наадмын 2 айраг. Бүсийн наадмын 1 түрүү 6 айраг.

2. Улаанбаатар хотын Багахангай дүүрэг Сарангэрэлийн Өлзийхүү. Улсын 2 айраг. Бүсийн 2 түрүү 4 айраг

3. Төв аймгийн Батсүмбэр сумын Нямдоржийн Билэгсайхан. Улсын 1 түрүү 1 айраг. Бүсийн 2 түрүү

4. Төв аймгийн Баянцогт сумын Оюунбаатарын Цэнгүүн. Улсын 1 түрүү 2 айраг. Бүсийн 4 айраг

5. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Идэрбатын Бат-Ирээдүй. Улсын 2 айраг. Бүсийн 1 түрүү 5 айраг.

6. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Баясгалангийн Пүрэвдаваа. Улсын 2 айраг. Бүсийн 1 түрүү 4 айраг

7. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Баасанжавын Бат-Эрдэнэ. Улсын 2 айраг. Бүсийн 2 айраг

8. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Батмөнхийн Намчин. Улсын 1 айраг. Бүсийн 2 түрүү 1 айраг

9. Төв аймгийн Зуунмод сумын Ганболдын Отгонсүх. Бүсийн 1 түрүү 5 айраг

МОНГОЛ УЛСЫН 2024 ОНЫ ЧАНСАА ӨНДӨР АЗАРГА

1. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул ААУ Дугарсүрэнгийн Отгонлхагвын солонго хүрэн

2. Булган аймгийн Гурванбулан сумын ААУ Сэрээнэнгийн Гал-Эрдэний нандин халзан

3. Орхон аймгийн Баян-Өндөр сумын ААУ Чулуунбатын Батжаргалын зээрэн зээрд

4. Завхан аймгийн Алдархаан сумын ААУ Чинбатын Болд-Эрдэний халтар

5. Булган аймгийн Гурванбулаг сумын МУТМУ Дамбын Хишигжаргалын цолмон халзан

6. Увс аймгийн Зүүнговь сумын НАУ Далайн Батбаярын хар

7. Увс аймгийн Зүүнговь сумын НАУ Далайн Батбаярын түмт хээр

8. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын МУТМУ Төмөрбаатарын Ууганбаярын уулс хүрэн

(бүсийн наадмуудын аман хүзүүнд хурдалсан азарганууд)

9. Өвөрхангай аймгийн Уянга сумын МУАУ Баатарын Даваадоржийн тогоруу халтар,

9. Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Гантөмөрийн Жавхлантөгсийн аранзал бор,

9. Булган аймгийн Булган сумын НАУ Баатарчулууны Гүндсамбуугийн бор халзан

9. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын МУМУ Гончигжавын Мөнхсайханы хээр