Монгол Улсын Засгийн Газар шинэ бонд гаргаж, 2026 болон 2028 онд хугацаа нь дуусах бондоо эргүүлэн худалдан авах тендер санал гаргасныг Сангийн Яамнаас мэдээллээ.
Үүний дараа ЗГ-ын олон улсад гаргасан 2026 болон 2028 онд хугацаа нь дуусах бондуудын ханш огцом өсөж байна.
Шинээр гаргах бондыг S&P Global болон Fitch агентлагууд B+, төлөвийг тогтвортой гэж үнэлсэн бол Moody's агентлагаас B2 ангилалд хамааруулжээ. Шинэ бондыг II сарын 10-ны өдрөөс олон улсын хөрөнгө оруулагчдад тус бондыг санал болгож эхлэх бөгөөд хэлцлийг Credit Agricole, Deutsche Bank, HSBC болон JPMorgan банкнууд гүйцэтгэхээр болжээ.
Эх сурвалж: Bloombergtv.mn