"Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрх дуусч дараагийн хүнийг нэр дэвшүүлэх асуудал хойшилсоор байна" гэх мэдээлэл цахим орчинд тархсан.
Тэгвэл энэ талаар бид Монгол банкны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа 2025 оны арваннэгдүгээр сард дуусна. Учир нь Монголбанкны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байдаг. Б. Лхагвасүрэнг 2019 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр УИХ-ын чуулганаар томилсон” гэлээ.