"Хөх сувд 2025" мөсний баяр өнөөдөр эхэллээ

"Хөх сувд 2025" мөсний баяр өнөөдөр эхэллээ

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Хөх сувд-2025” олон улсын мөсний баяр 24 дэх жилдээ ийнхүү өнөөдөр эхэллээ. Энэ жил мөсний баяр энэ сарын 13-23-ны хооронд Хатгал тосгоны Хүй толгойн урд “Хайчийн ам”-д болно. Өнөөдөр "Монголын гайхамшиг" мөсөн урлалын тэмцээн, тэшүүрийн тэмцээн, "Хөвсгөл нутгийн брэнд" үзэсгэлэн худалдааны нээлт, мөсөн дээрх буухиа тэмцээн болох юм.