Монголбанкны зарласан албан ханшаар өнөөдөр /2025.02.13/ нэг ам.доллар 3458 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь нэгдүгээр сараас хойш 38 төгрөгөөр чангарсан дүн юм. Ханшийн мэдээллийг харвал, "найман шарга" валют арилжааны төвүүдэд ам.доллар 3500 төгрөгтэй тэнцээд байна. Монголбанкнаас ханшийн өсөлтийг импортын өсөлттэй холбон тайлбарлаж байгаа билээ.
![Он гарснаас хойш ам.долларын төгрөгтэй харьцах ханш 38 төгрөгөөр чангарчээ](http://imedee.mn/uploads/news/4x3/2024/12/30/dollar.jpg)