Хэнтий аймгийн Засаг дарга Ш.Ёл Хил хамгаалах ерөнхий газраас Буйр нуурт живсэн техник, хэрэгслийг татан гаргах болон экологийн аюулгүй байдлыг хангах судалгаа хийсэн багийг хүлээн авч уулзжээ.
Тус судалгааны баг Буйр нуурт Халх голын дайны үед живсэн ОХУ, Япон улсын 10 орчим онгоц болон танк, усан завины байршлыг тогтоох анхны зургийг гаргасан байна. Энэхүү судалгааны үр дүнг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд уламжилж, дэмжигдвэл Хөвсгөл далайн дараах гадны биетийг татан гаргасан 2 дахь томоохон ажиллагаа болох юм.