Прокурорын байгууллагын удирдах ажилтны 2025 оны нэгдсэн зөвлөгөөн өчигдөр /2025.02.12/ “Прокурорын цахимжилт-Ил тод байдал” сэдвийн дор зохион байгуулагдлаа.
Удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид нар оролцлоо.
Зөвлөгөөнөөр авлигатай тэмцэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлээр шинэчлэн боловсруулагдаж буй хуулийн төслүүдийн үзэл баримтлал, эрүүдэн шүүхээс ангид байх эрхийг хангах чиглэлээр хийгдэж буй үр дүнтэй ажлын талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийж, нийт прокурор, ажилтнуудад ажлын амжилт хүсэв.
Энэ удаагийн удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд прокурорын байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэх, хяналтын ажлын чанар үр нөлөөг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр цаашдын бодлого чиглэлээ хэлэлцэж, Монгол Улсын ерөнхий прокуророос Улс, аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газрын дээд шатны прокуроруудад үүрэг чиглэл өглөө.