Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажилтнууд өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсана

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажилтнууд өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсана

Өнөөдөр /2025.02.13/ орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажилтнуудын жагсаал Сүхбаатарын талбайд болно.

Тодруулбал, орон сууц нийтийн аж ахуйн салбарын ажилтнууд "Ажил хөдөлмөрөө үнэлүүлж - амьдралын чанараа дээшлүүлмээр байна" уриатай жагсаж холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлэх юм байна. Жагсаал Сүхбаатарын талбайд 11:00-14:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд өөрсдийн хөдөлмөрлөх эрхэд тулгамдаж буй асуудлуудыг хөндөх ажээ.