Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 13-ны өдөр 08:45 цагийн байдлаар нийслэл хотын 18 байршилд агаарын чанарын индексийг хэмжиж үзэхэд Монгол газар, Нэгдүгээр хороолол орчимд агаар "их бохирдолтой" байна.
Тодруулбал, Монгол газар орчимд азотын давхар исэл 311, p.m2.5 тоосонцор 298 буюу их бохирдолтой байгаа юм. Харин нэгдүгээр хороололд p.m10 тоосонцор 274, p.m2.5 тоосонцор 343 хэмжээтэй байлаа.
Агаарын чанарын индекс 401-500 байх үед гадаа биеийн хүч шаардсан ямар ч ажил хийхээс зайлсхийх, гэртээ байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөдөг байна. Түүнчлэн агаарын чанарын индекс 300+ болоход олон улсад “маш их бохирдолтой” хэмээн тодорхойлж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн үздэг байна.