Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын төвөөс зүүн хойд зүгт 49 км зайд өнөөдөр 17:00:45 цагт газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн хүч 4.6 магнитуд байсан гэж ОБЕГ-аас мэдээлсэн байна.
Түүнчлэн чичиргээ нь Архангай аймгийн Жаргалант сум болон Тариат суманд мэдрэгдсэн байж болзошгүй юм. Мөн дэлхий дахинд 5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөхөд барилга, байшин сүйдэх эрсдэлтэй учир гамшгийн хэмжээнд тооцдог. Харин Монгол орны хувьд Төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог бөгөөд сүүлийн 10 жилд болсон 260 мянга гаруй газар хөдөлснөөс 2 удаа 7 магнитудын хүчтэй, 7 удаа 6 магнитуд, 100 гаруй удаа 5 магнитуд, мянга гаруй удаа 4 магнитуд, 10 мянга гаруй удаа 3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байсан аж.